БҮГД НАЙРАМДАХ ЗАСАГ
Эх сурвалж: түүхч Ц. Цэрэндорж ЯАГААД ЗААВАЛ “БҮГД НАЙРАМДАХ” ГЭЖ?: ҮГИЙН ГАРЛЫГ МӨШГӨХҮЙ (Хураангуй хувилбар) Би багадаа “Бүгд Найрамдах Монгол Ард Улс” гэдэг үгийг яагаад ингэж нэрлэдэг юм бол, “Бүгд Найрамдах” гэдэг нь яг ямар утгатай юм бол гэж гайхаж байсан удаатай. Ихэнх хүнд тийм бодол төрж байсан байх. Тэгээд лав л тэр үед учрыг нь олж чадаагүй юм даг. Хожим ханз үсэг жаахан оролдох болсны дараа ямар учиртай үг болохыг нь мэдэж билээ. Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь. Англиар republic гэдэг нь “нийтийн юм, нийтийн эд зүйл, нийтийн ажил хэрэг, үйлс” хэмээх утгатай латин хэлний res publica хэмээх үгээс гаралтай билээ. Republic нь угтаа улсын нэр биш, засаглалын нэр юм. Харин republic хэмээх латин үгийг монголчууд яагаад “Бүгд Найрамдах” гэж орчуулах болов? Энэ үгийг анх дорно дахинд орчуулж хэрэглэсэн улс бол Япон билээ. Японы газарзүйч Мицүкүри Шого (箕作省吾) 1845 онд зохиосон Японы хамгийн анхны дэлхий дахины газрын зураг болох “Шинээр үйлдсэн дэлхийн бүх зураг (新製輿地全...