МХХДБҮХ

Хог хаягдлын МЕНЕЖМЕНТ, стратеги УДИРДЛАГА

МХХДБҮХ нь нийгмийн тулмагдсан асуудал болох хог хаягдлыг дахин боловсруулах, ашиглах, экспортлох чиглэлд Монгол улсынхаа төр ААН иргэдтэй хамтран ажиллаж гарц шийдэл болохоор зорьсон олны нэгдэл билээ.

Энэ чиглэлээр дэлхийд тэргүүлэх технологи арга замуудыг судалж, импортлон нутагшуулаад улмаар ҮНДСЭН ХУУЛИНД заасанчлан ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ нөхцөлийг эх орондоо бий болгохыг зорьж байгаа юм.

Тиймээс гадна дотны олон хүмүүс байгууллага дэмжиж, хамтран хийхээр олон төсөл хөтөлбөр боловсруулаад буй билээ.

Юун түрүүнд эхлээд хүн энэ талын мэдлэг мэдээллийг хүн бүхэнг хүргэж таниулан улмаар хог хаягдлаа зохих журмаар нь ангилж ялган "орчны бохирдлыг үүсгэхгүй байх СОЁЛ ХЭВШИЛ ХЭРЭГЛЭЭНД нийтээрээ суралцахад голчлон анхаарч байна.

Түүнчлэн зөвхөн сургалт судалгаа хийгээд зогсохгүй, бодитой ажил хэрэг болгон даруй хэрэгжүүлэхээр ЭКО ПАРК цогц үйлдвэржүүлэлтийг эхлүүлээд байгаа юм. Олон ч хүмүүс ААН-үүд дахин боловсруулах салбар луу орж үр дүнтэй ажиллаж байгаан их үйлсийн эхлэл билээ.

Ийм учраас мэргэжлийн хүмүүс байгууллагууд нэгдэж Монголоо хог хаягдалгүй ЭКО НОГООН УЛС болгоод зогсохгүй дахиварыг гадагшаа экспортлогч улс болох өргөн боломж бидэнд байна.

Үүний тулд дараахь зорилт чиглэлд тодорхой БОДЛОГО СТРАТЕГИ боловсруулж, стандарчлах зайлшгүй шаардлагатай юм.

Хог хаягдлыг баялаг болгохын тулд үндсэн 3-н ЧИГ ХАНДЛАГА ЗОРИЛТоо тогтоож хуульчлах шаардлагатай билээ.
А. Иргэд аж ахуйн буюу орчны Бохирдлыг ангилж ялгаж хэвшүүлэх, энэ талаархи сургалт мэдлэг Боловсролыг сайжруулан, соёл хэрэглээ Бизнесийг төлөвшүүлэх!

Б. Байгальд учруулж буй нийгмийн Аюул эрсдэлийг тооцож, уул уурхай технологийн улмаас учрах хаягдлыг Арилгах тэглэх чиглэлд төр олны гадны дэмжлэгийг авч Ашигтай системтэйгээр хөгжүүлэх!

Г. Хаягдалыг баялаг болгох иноваци, Технологид залуус ойчоо бэлдэж энэ чиглэлд дэлхийн ЗАГВАР УЛС болж, эколог байгалиа дээдэлж төрсөн нутаг усандаа хоггүй цэвэр амьдарч ирсэн "нүүдлийн соёл уламжлалынхаа" жинхэнэ Төрхийг дэлхийд Таниулж үлгэрлэх! явдал юм.

А* чигийн БББ бодлогод сургалт мэдээлэл голлож, хагдал дахиварын СТАНДАРТ тогтоон, гадны дэвшилт ололтыг нэвтрүүлэхыг чухалчилна.

Б* хандлагын ААА зарчимд аюулгүй ирээдүйгээ харсан ЭКО ХӨГЖЛИЙГ голчилно.

Г* зорилтын ТТТ стратеги төлөвлөлтөнд "өнгөрсөн, одоо, ирээдүйн* гурамсан холбоог батжуулж даян дэлхийн ногоон хөгжлийн загвар болохыг онцгойлно.

МХХДБҮХ-ны алсын хараа нь үйлдвэрлэгч хэрэглэгчийн бүтээгдхүүн хийгээд хаягдлын баланс харьцааг стандарчилж тэнцүүлэх, бүртгэлжүүлэх, хянахад чиглэнэ.

МХХДБҮХ-ны үнэт зүйл эрхэмлэл нь "хаягдалгүй ирээдүй, хоггүй маргааш" гэх СЭТГЭЛ, ҮЗЭЛ бөгөөд, үндсэн уриа нь "бидний амьдрал хог биш!" юм.

МХХДБҮХ-ны зүгээс хийгдэх ажлууд:

1. Мэдээллийн бааз (DATA)-г үүсгэн улмаар хиймэл оюун (AI)-д суурилсан нэгдсэн "бүртгэл, хяналт, мэдээллийн систем бүтээх. Үүний эхлэл нь цахим талбар буюу вэбтэй болох явдал юм.
2. Хаягдлын каталог зохиож бүрдүүлэн, хог хаягдлын зэрэглэл тогтоож түүний дагуу иргэд аж ахуйнуудад хогны менежмент нэвтрүүлж үүнд мэдээллийн хэрэгсэл, медиа контент бүх төрлийн урлаг соёлын оролцоог идэвхжүүлэх юм.
3. Их хэмжээний далайц өндөртэй ажил хөтөлбөрүүдийн судалгааг хийж, холбогдох төрийн ТББ иргэд ААН-ийн идэвхи урамд суурилсан зөв зохистой хэрэглээг хэвшүүлж, *зэрэглэл* стандартуудыг батлуулах.
4. Анхан шатны бэлтгэх, цуглуулах, ялгах болон боловсруулах үйлдвэрлэл, ЭКО ПАРКын явцыг мэргэжил арга зүйгээр хангаж, зохих зөвшөөрөл хяналтын эрх зүйн чадамжтай болох.
5. Хог хаягдалын анхдагч эх үүсгэвэрээс, эцсийн гадаад стандартад нийцсэн экспортын бүтээгдхүүн хүртлэх бүхий л явцын ложистик хяналтыг бий болгож, өөрийн орны онцлогт тулгуурласан тусгай бүтэц тогтцын ИНОВАЦИ ТЕХНОЛОГИ санаачлага шинэчлэлийг бий болгох.

Comments

Popular posts from this blog

Гариг өдрийн нэрс

Удирдагчын сахих ёс ном

Анхны Гадаадад СУРАЛЦАГЧИД