Даваасүрэн УИХ Сайд
Шударга ёс, гоё үгээр "хар" нүүрээ халхалсан хүнийг аваад ир гэвэл ямар ч эргэлзээгүй Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнг чирээд очно. Баргийн асуудалд голч байр сууринаас ханддаг Ц.Нямдорж сайд гэхэд өнгөрсөн оны хавар “Дөрөв, тавхан миллиард төгрөгөн дээр юм ойлгохгүй бол хайран л байна. Одоо наад алба чинь ямар өнгөтэй болох нь тодорхой. Даваасүрэнгийн сонгуулийн ажилд явж байсан хэдэн хүнийг л тавина. За Даваасүрэн чи тэр арван хувийнхаа асуудлыг л УИХ-д сайн ярьж байна. Өөр чамд ярих юм байхгүй. Орох оронгүй, оочих аягагүй хэрмэл бадарчин шиг амьтан чи олон юм битгий яриад бай. Тийм учраас ийм хууль бус зарлагыг цаашид хэтрүүлж болохгүй” гэсэн удаатай. Мань эрийн төсвийн судалгааны алба байгуулах санаа нь Ц.Нямдоржийг хатуу үг унагахад хүргэсэн юм. Ц.Даваасүрэнг Сангийн яаманд ажиллаж байхдаа ярьж бүтээж өгсөн ажил бүрээсээ арван хувийг нь авдаг байсан гэх дам ярианууд чих дэлсдэг. Хөшигний ард юу өрнөж байгааг мэдэх цөөн улстөрчдийн тоонд багтдаг Ц.Нямдорж “арван хувийн Даваасүрэн” гэж чуулганы хуралдаан дээр хэлэхийг бодоход оргүй үг биш байх.
Эрчим хүчний хөгжлийн төвийн нэг хэлтсийг сургалт судалгааны төв нэртэй салбар байгууллага болгох шийдвэр албан ёсоор Ц.Даваасүрэн гарсан. Тус төвийн захирлаар Хөвсгөл аймгийн угшилтай М.Отгонням гэх бүсгүйг томилжээ. 1991 онд төрсөн, МУБИС-ийг мэдээлэл зүйн багш мэргэжлээр төгссөн, 2013 оноос хойш Ц.Даваасүрэнгийн туслах, зөвлөхөөр ажилласаар өнөөг хүрсэн, сайдын хамаатан, нөхөр нь төрийн өмчит эрчим хүчний компанид ажилладаг. Сайд ийм шийдвэр гаргасныхаа дараа яамныхаа харьяанд байдаг 32 ТӨХК руу Эрчим хүчний зохицуулах хороогоор дамжуулан албан тоот явуулсан. Сургалт судалгааны төвийг санхүүжүүлэх үүрэг авсан ТӨХК-иудын жагсаалт нэгэнт олонд ил болсон учраас цөөн заримаас нь онцолъё. ДЦС-4-өөс 81, ДЦС-3-аас 47, УБЦТС компаниас 53 сая, ДСЦТС ХК-иас 21 сая гэх мэтээр жагсаалт үргэлжилж байна. Эрчим хүчний салбарын ажилчдыг чадавхжуулах, сургалтын баазыг бүрдүүлэхэд зарцуулна гэж буй мөнгөний хэмжээ 604 сая төгрөг. Төрийн өмчит хуулийн этгээдүүд тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөгөө ТУЗ-ийн баталсны дагуу хэрэгжүүлэх учиртай, ТУЗ-аар батлагдсан үйл ажиллагааны төлөвлөгөөнд зарлагыг тухайлан заадаг, захирлуудынх нь яг таг мөрдөх учиртай ажил нь энэ болдог гэх мэт албан тайлбарууд бий. Боловсролын сайдын нөхөр Ч.Саранжав Эрчим хүчний хөгжлийн төвийн захирлаар ажилладаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ч.Саранжавын Ц.Даваасүрэн сайд руу чулуудсан хатуу үг сүүлийн үед хөврөх боллоо. Яг таг олны нүдэн дээр маргалдаж, заамдалцаагүй болохоор шууд тэгсэн гэж мэдээлэхэд хэцүү. Ямартаа ч Ч.Саранжав Ц.Даваасүрэнгийн тухай “Намайг хамтарч хулгай хийсэнгүй гэж уурлаад байх шиг байгаа юм. Намаа муулаад явж байдаг хүн тохиолдлоор сайд болчихоод өөрийгөө юу гэж бодоод байгаа юм”, “АТГ-д шалгуулна”, “Засгийн газарт асуудлыг нь ярина” хэмээсэн гэх явган яриа улс төрийн хүрээнийхэн дунд өрнөж байна. Ч.Саранжав “Төр засаг бүх талдаа шийдвэрээ гаргачихсан. Гэтэл өөрийнх нь тавьж байгаа төслийн удирдагч нь Даваасүрэнтэй ойр хүн гээ биз дээ. Тэрнээс айх шаардлага надад байхгүй. Ер нь намаас ажил авсан хүн биз дээ. Төрөөс яаж хулгайлсныг нь илчилнэ” гэсэн агуулгатай үг унагасан гэх жиг жуг яриа ч дуулдаж байна. Нам нь эрх баригч болж чадахгүй болсныг нэгэнт мэдээд Даваасүрэн 2012 оны сонгуульд бие даан нэр дэвшиж гишүүн болж байв. Тэгэхдээ ЖДҮ-чин Х.Болорчулуун, С.Ганбаатар нартай хамтран АН-ын суганд хошуугаа шааж Иргэний нисэхэд өөрсдийн хүмүүсийг томилох мандат авч байсан. Нам нь хэцүү үед зугтаж явчихаад 2016 оны сонгуульд МАН-ын нэр хүнд үлэмж өндөр байхад сөгдөж гуйх нь холгүй болж байж Хөвсгөлд нэр дэвшин гарсан юм. Улс төрийн ийм янханууд улс төрд дахин бүү төрөг гээд нэгэн зул өргөе.
Ганцхан жилийн өмнө өмнөх засгийг унагахад гарын үсэг цуглуулж оролцсон учраас Х.Болорчулуун тэд нар хоёр кнопныхоо хариуд Эрчим хүчний сайд болсон гэдэг. Түүнээс үнэгүй юм гарна гэж байхгүй. Бүх зүйл үнэлгээтэй.
Ц.Даваасүрэн сайд байсхийгээд хэвлэлийн бага хурал зарладаг. АТГ-аас Эрчим хүчний яамны удирдлагуудыг 5.8 тэрбум төгрөгийн тендерийг өөрсдийн хамаарал бүхий хуулийн этгүүдүүдэд өгсөн гэж мэдээлсний дараахан өөрийгөө өмөөрсөн мэдээлэл хийсэн юм. Үүний дараа Улаанбаатар хот бүхэлдээ бүтэн өдрийн турш тоггүй болж үзсэн. Энэ миний буруу биш, цахилгаанчин залуу алдаа гаргасан гээд уснаас хуурай гарсан нэгэн. Сүүлд Амгалан дулааны станц хоёр өдрийн турш тоггүй байж Улаанбаатарын зүүн захын айлууд осгохоо дөхсөн. Үүнийгаа нам дараад өнгөрүүлсэн. Мөн ДЦС 4 рүү тэсрэс бодис орох гэж байсныг хүмүүс нь мэдэж зогсоосон. Хэрэв тэд мэдээгүй бол түүний удирдсан салбарт дэлбэрэлт болж Нийслэл хэдэн өдөртөө тоггүй болох байлаа. Ц.Даваасүрэн сайдыг тойрсон шуугиантай мэдээллүүдийг энэ мэтчилэн дурдвал өчнөөн асуудал ургаж харагддаг.
Ц.Даваасүрэнд нэг арга бий. Өөрийнх нь талаар элдвийн яриа хөөрөө гараад ирэхээр шууд л Оюу толгойг муулдаг. Наанаа жигтэйхэн шударга дүр эсгэж, ядуу хоосон хүн шиг загнаж, зөвхөн улс орон, иргэдийнхээ төлөө тэмцэж яваа юм шиг дүр эсгэдэг Эрчим хүчний сайдын хөрөнгө орлогын мэдүүлгийг сөхөж харъя. Өнгөрсөн оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 169 сая 152 мянган төгрөгийн жилийн орлоготой, 9 сая 343 мянган төгрөгийн хадгаламжтай, 71 сая төгрөгийн зээлтэй, Ди Эл Өү (Ээж мадам эмэгтэйчүүдийн эмнэлэг) ХХК, “Цолмон хээр” ХХК, “Өег мебель” ХХК, “Нэмүт” ХХК-д хувьцаа эзэмшдэг, хувьдаа орон сууцтай, “Сузуки”-гийн машинтай гэж мэдэгджээ. Эндээс харахад төдийгөөс өдий хүртэл төрд зүтгэж ирсэн, гадна өнгөндөө шударга улстөрчийн дүр эсгэдэг Эрчим хүчний сайд дөрвөн ч компанид хувьцаа эзэмшдэг сүрхий бийлэгжүү нэгэн болж таарч байна.
Дээр дурдсан бүх баримтыг эвлүүлээд харахаар хоёр нүүртэй, олны өмнө жүжиг тоглодог улстөрч гэсэн зураг тодроод ирж байна. Хэвлэл мэдээллээр олны өмнө ярьж, хэлдэг шигээ нэгэн биш гэдгийг нь танил талаа албан тушаалд шахаж дарамталж байж тавьдаг, хамаатныхаа бүсгүйд төрийн өмчийн бүхэл бүтэн компанийг шинээр байгуулж өгдөг, байгуулж өгсөн компанидаа төрийн өмчийн 30 гаруй газраас мөнгө татах тушаал шийдвэр гаргасан нь хэлээд өгч байна. Даваасүрэн сайдын тухай хэвлэлээр цацагдсан, эх сурвалжуудын мэдээлж буй бүх л мэдээлэл түүнийг амиа бодсон, шунал ихтэй, шударга бус, шантаажчин, зөвхөн хувийн эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг хүн гэдгийг л хэлээд байх шиг байна. Юун улс орны эрх ашгийг эрхэмлэдэг улстөрч, юун иргэдийнхээ өмнөөс Оюу толгойтой тэмцэгч. Оюу толгойн эсрэг дуугардаг мэдэгдэл бүр нь харин ч дэвшилтэт эдийн засгийн эсрэг байдгийг нь батлаад өгдөг. Түүний шантааж, эсэргүүцлээс болж Оюу толгой гацаж, долларын ханш хаданд гарсан нь булзах аргагүй үнэн.
Хэвлэл мэдээллээр гардгаасаа тэс өөр хүн гэдгийг нь батлах өчнөөн жишээ хэвлэлээр хөвөрч байна. Ийм л хүн 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл бүхэл бүтэн арван жил Монголын төрд шударга үнэнч хүний дүрд хувирч жүжиг тоглож явна. “Даравч далдайна, булавч бултайна” гэсэн айхавтар үг бий. Ц.Даваасүрэн сайдын үнэн нүүр царай хэвлэл мэдээллийн хэрэгслээр тодорч эхэллээ. Улстөрчдийн хувьд бол Ц.Даваасүрэн гэж хэн бэ гэдэг нь нэгэнт ил болчихсон. Сайдыг тойрсон улстөрчид, нэг намынхан нь юу гэж л түүнээс харанхуй, тэнэг байв гэж. Тод жишээ нь Ц.Нямдорж байна. МАН-ын Ө.Энхтүвшин нэг удаа бүлгийнхээ хурал дээр “Хамгийн муу хүн, адгийн урвагчийг олоод ир гэвэл Ц.Даваасүрэнг аваачиж өгвөл яг таарна” гэж ярьж суусан гэдэг.
Ер нь Ц.Даваасүрэн шиг поп улстөрчдийн хүчин зүтгэлээр засаг унадаг, төр бужигнадаг. Засаг төр ганхаж бужигнах хэрээр долларын ханш галзуурдаг. Долларын ханш огцом өсөхөөр хохирдог ганцхан хэсэг бий. Тэр нь Эрчим хүчний сайдын элэг зүрхнээсээ хайрлаад байгаа мэт дүр эсгэдэг энгийн жирийн ард иргэд. Ц.Даваасүрэн шиг хоёр нүүртэй ийм улстөрчид улс төрд удахгүй байх болтугай. Даваасүрэн сайд гэхээр давсаг чинэх шиг болох юм. Энэ мэт улстөрчид эргэж ирэхгүйн төлөө сүүлчийн зулаа өргөе.
Comments
Post a Comment