Өмчийн харилцаа хөгжлийн тулгуур
Ерн өмчийн харилцаа, баялагын хувиарлалт, эрх үүргийн харилцаа хил заагыг тодорхой болгоогүй цагт үргэлж зөрчил дунд бужигнасаар л байх болно.
Тиймээс ядахдаа өмчлөлийг ХУВИЙН, НИЙТИЙН, УЛСЫН гэж ангилан тодотгож түүнийгээ зохих хууль журмаар хамгаалах ЗАРЧИМтай болгууштай.
1. Хувийн өмчид хувь хүний, гэр бүлийн, удмын гэхчлэн
2. Нийтийн өмчид хоршоолол нэгдэл, компани аж ахуйн нэгж, дундын эзэмшлийн гэх мэт
3. Улсын өмчид уул уурхай, байгалын баялаг газар ус гэхчлэн түүхэн нөөц баялагыг гээл "үүрэг хариуцлагаас нь хамааруулж оноож" төвшитгөмөөр санагддаг.
Мэдээж түүнээ дагаад эрх үүргийн зааг ялгаа ч тодорхой болох ёстой.
Үндсэн хуулиндаа тусгачилсан өмчийн ялгаа хамаарахгүй ижил эрх үүрэг эдлэх ч юун түрүүнд ХУВИЙН ӨМЧид халдах, хүний заяагдмал эрх чөлөөг устгах хязгаарлахыг энэ тэргүүнд хориглож хамгаалан түүнээ *эдийн засаг, нийгмийн бүтэцтэйгээ зөв уялдуулж холбовоос* олон асуудал шийдэгдэнэ гэж найднам.
Өмчөө дагаад аяндаа хуулийн харилцаанууд зөв гольдрилдоо орж, хүнээ дээдэлсэн баялаг бүтээгч болох, улсаараа хөгжих гарц нээгдэнэ гэж итгэдэг ;-)
Comments
Post a Comment