Зургийн тайлбар: Тэдний хувцсыг Хүрээнд байсан пүүсээс худалдаж авсан байдаг аж. Гучин таван хүүхдийн тав нь эмэгтэй сурагч байсан бөгөөд үсээ загварлаг тайрсан ганган охид байсан гэж герман иргэд дурсан ярьжээ. Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэнэ өвөрлөж харина” гэж монголчууд ишлэх дуртай. Шувуу шувуудын дундаас чухам яагаад хээрийн галууг онцлон ийн өгүүлсний тухайд мэдээж олон сонирхолтой тайлбар гарах биз ээ. Ямартай ч хээрийн галуу нь хамгийн өндөр нисдэг шувуудын нэг ажээ. Дэлхийн ноён оргил, Гималайн нурууг даван нисдэг энэ хүчирхэг жигүүртнээс ч өндөрт "нисэх" ийм л хариуцлага, тийм л мөрөөдлийг өвөрлөн, 1926 онд 41 залуу өрнийг зорьсон нь юутай бахтай, юутай гэгээн зам байсныг их зохиолч Д.Нацагдорж “Алс газар сурахаар явагч” шүлэгтээ өгүүлсэн байдаг билээ. Уг шүлэгт, “...Үүнийг сонирхон түүнийг хачирхан, зуун уул, мянган голыг өнгөрөн, алжаалыг зөвхөн сэтгэлдээ бясалган, баяслыг ха...
Comments
Post a Comment