Нэг ТӨГРӨГ МОНГОЛ УХААН
Ерэнтэй Бямба - н хуудаснаас * Арслангаар төгрөг мануулсан Завханы уран Минжүүр 1960 онд манай улсад Зүүн Германы дээд хэмжээний зочид төлөөлөгчид албан ёсоор айлчилсан байна. Засгийн газар, Гадаад хэргийн яам зочдод өгөх бэлэг бэлтгэ хэмээн Урчуудын эвлэлийн хороонд үүрэгдлээ. Урчуудын эвлэлийн хороо нь Урчуудын артельд даалгавардлаа. Урчуудын артель нь 1952 онд байгуулагдсан бөгөөд сийлбэрчин Хархорины Дорж, Гүнд (хожмоо хоёул урлагийн гавьяат зүтгэлтэн болсон), мөн Жамьяншарав, Дарьгангын дархан Балдан-Осор, нэхмэлчин Цэрмаа (урлагийн гавьяат зүтгэлтэн) нарын, эх орны өнцөг булан бүрээс цугласан гоц авьяастай урчууд ажиллаж байсан үе. Дээрээс герман зочдод өгөх уг бэлэг юу байх талаар тодорхой чиг өгөөгүй учраас эдгээр урчуудаас хэн нь ч бэлэг дурсгалыг хийхээр зориглосонгүй, бүгд зүрхшээж байсан гэдэг. Харин Завханаас ирж артельд ороод ганцхан жил болсон уран Ц.Минжүүр “Европынхон бүрх малгай, таягаар гангардаг бус уу. Зочдод сийлбэртэй таяг хийж бэлэглэвэл яасан юм бэ” ...