Нийгмийн хэлэлцүүлэг
Улсын ХӨГЖИЛ БОДЛОГО 1. Макро микро зорилт зорилгоо тодорхойлж, сонгуулиар тэрхүү зорилт зорилго дээрээ намууд аргачлалаа танилцуулж өрсөлдөх , уг төлөвлөлтөө загварчилж симуляцлан (компютер, AI хиймэл оюунаар тооцоолж, BigData их өгөгдөл үүсгэн) олон нийт мэргэжлийнхэнд үзүүлж саналыг нь авах нь ЗӨВ ХӨГЖИЛийн үндэс юм! 2. Төлөөлөгчийн болон гишүүд ийн танхим нь эрх үүргийн давхцалгүй, асуудал шийдэл хаягдах гээгдэх ёсгүйгээр ёс зүйн болоод эрх зүйн бүрэн чадамжтай байж нийгмийн төлөөллөө гүйцэд хангахад чиглэсэн байх ёстой! Төр улсын их , бага хурлын "шалгуур, босго" түмэнд ОЙЛГОМЖТОЙ, ТОДОРХОЙ, ХАРИУЦЛАГАтай хэлбэрэлтгүй болсон цагт ШУДРАГА ҮНЭН ЗӨВ зүйлс цэцэглэж дэлгэрдэг билээ! 3. Улс төрийн НАМын хууль болон улс "төрийн санхүүжилт"-н хуулийг даруй шинэчилж , намыг бодлого боловсруулагч, санаачлагч, хянагч байх хүрээнд нь тогтвортой ажлуулж төлөвшүүлэх, засгийн эрх авахад уралдах бус *иргэдийн, нийгмийн, ирээдүйн төлөө* ажилдаг болгох байлгах ...