ОХУ-н элчин сайдын ЯАМ
Татьяана Сятчихина: Монгол дахь байгалийн хийн хоолойн төслийн өртгийг тооцож байна. Дуусгаад төслөө эхлүүлнэ тогтоон барьж, хязгаарлаж, тэдний одоо хэлж байгаачлан Орост "стратегийн ялагдал" хүлээлгэж, дэлхийн тавцанд зүй ёсоор гүйцэтгэх ёстой үүргийг нь гүйцэтгүүлэхгүйн тулд Украин улсыг бүх талаар ашиглаж байгааг харуулж байна. Украин болон барууныхан Минскийн хэлэлцээрийг хэрэгжүүлэхээс татгалзсан, Киев Украины зүүн өмнөд хэсэгт өөрийн иргэдийн эсрэг явуулж буй цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлсэн, НАТО болон түүний дэд бүтэц манай улсын хилд тултал ойртох аюул занал нүүрлэсэн зэргээс болоод Орос улс Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулахаас өөр сонголтгүй болгоход хүргэсэн. Цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш нэг сарын дараа буюу 2022 оны 3-р сарын сүүлээр Киев хоёр улсын хувьд ерөнхийдөө тохиромжтой улс төрийн хэлэлцээр байгуулахад бэлэн байсан. Гэвч Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон тэргүүтэй барууныхан дахин хөндлөнгөөс оролцож, Украины эрх баригчд...